Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

ИТХ-ын ээлжит 10-р хуралдааны тогтоол, шийдвэр

Огноо: 2023-02-09 Дугаар:01 Нээгдсэн:255

Монгол улссын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу сумын ИТХ 4 удаа хуралдахаар хуульчилсны дагуу сумын ИТХ эхний улирлын хуралдаанаа 2023.02.09-ний өдөр хийлээ. Хуралдаанаар дараах агуулга бүхий асуудал хэлэлцэж шийдвэр гаргав.

  1. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороо байгуулах тухай.
  2. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай асуудал хэлэлцэж, 2023.03.20-ны өдрөөс 2023.04.20-ны өдөр хүртэл иргэн, ААН-ийн төслийг хүлээн авч, 7 хоногийн дотор сонгон шалгаруулалт хийх тов тогтоов.
  3. Сумын ИТХ-ын төлөөлөгчийн орон гарсан асуудлыг нөхөх зорилгоор ИТХ-ын нөхөн сонгуулийг 2023.06.18-ны өдөр Рашаант багийн төв бургастайд явуулахаар товлон зарлав.
  4. Сумын 2023 оны малын шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх төлөвлөгөө хэлэлцэн батлав.
  5. Нөхөн сонгууль зохион байгуулах сумын сонгуулийн хорооны дарга, гишүүдийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.

2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын санал асуулга

санал өгсөн: 0