ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдааныг 2025 оны 03 дугаар сарын 31 -нд хуралдахаар тов гарлаа.
Хуралдаанаар:
- Подстанцын 22 га талбайг шилжүүлж өгөх "Чандмань эрдэнэ" нөхөрлөлийн хүсэлтийн тухай
- Говь-эрээн ХХК-ны мэдээлэл
- 2025-2028 оны засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрэх үр дүн, хяналт шинжилгээ үнэлгээний шалгуур үзүүлэлт батлах тухай
- Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл шалгаруулах тов тогтоох, тэргүүлэх чиглэл батлах, төсөл шалгаруулах хороо, хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах
- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн 2024 оны ажлын хэрэгжилт, үр дүнгийн тайлан, 2025 оны ажлын явц, 2026 онд хэрэгжих төсөл, арга хэмжээний төлөвлөлтийн явц, ажлын гүйцэтгэл
- Сумын аварга тэргүүн шалгаруулах журам шинэчлэн батлах тухай
- Сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
- ЕБС-ийг Ж.Дэмбэрэлийн нэрэмжит болгох тухай
- Төгсбуянт 300 жил, Сумын 100 жилийн ойг тохиолдуулан Түргэн сумыг Алтангадас одонд тодорхойлох тухай
- Махардагийн овоог орон нутгийн тахилгат уул болгох тухай
- Түргэн нутгийн хүндэтгэлийн дууны тухай
- Хөрөнгийн тухай
- 100 жилийн ойн бэлтгэл , ажлын явцын тухай
- Хурлын шийдвэрийг албажуулах тухай /Уул уурхайтай холбоотой/
- Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх 2024 оны үйл ажиллагааны тайлан, 2025 оны төлөвлөгөөний тухай
- Нийтийн эзэмшлийн хашиж хамгаалсан ногоон байгууламжид мал бэлчээхийг хориглох журам батлах тухай
- Хурлын үйл ажиллагааны журмууд батлах тухай асуудлуудыг хэлэлцэнэ.