Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Түргэн сумын багийн "Угтлага" -ын хурал болж өнгөрлөө

2024-02-19

Түргэн сумын багуудын "Угтлага"-ийн хурал 2024 оны 01 дүгээр сарын 29-02 дугаар сарын 01,02-ны өдрүүдэд сумын соёлын төв, багийн төвүүдэд болж өнгөрлөө. Уг хуралдаанд нийт 350 гаруй иргэд оролцсон.
Хуралдаанаар :
-ИТХ-ын дарга Ж.Төгсбаяр, сумын Засаг дарга Л.Буянжаргал нар сум орон нутгийн төсөвтэй холбоотой асуудлын танилцуулга хийж 2023 оны аварга тэргүүнүүдийнхээ шагналыг гардууллаа. Мөн Түргэн сумын цагдаагийн хэсгээс Б.Өсөхбаяр/ цагдаа/ цагдаагийн газраас 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийж , "Хавцалын боом"хзх-ны гүйцэтгэх захирал О.Буянхишиг хоршооны талаар болон гишүүний үнэмлэх гардуулав. Тус хурлын үеэр ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-аас төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар үнэлгээний хуудас боловсруулан судалгаа авч, сумын 100-н жилийн ойтой холбоотой ажлын санал асуулга иргэдээс авч ажиллаа. Түргэн сумын Эрүүл мэндийн төвийн 90-н жилийн ойг угтан эрүүл мэндийн төвөөс нийт ард иргэддээ зориулж урлагын тоглолт бэлтгэн хүргэлээ.

2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын санал асуулга

санал өгсөн: 0