Уг арга хэмжээ нь ард иргэд, хүүхэд багачуудын телевиз, ухаалаг утасны хэрэглээг багасгах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг хангах, өрх бүрийг даамтай болгох, даамны ач холбогдлыг ойлгуулах, хаягдал, гарын доорх материалыг ашиглан даам хийх зэргээр байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилготой юм.
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Г.Цэвэлмаагийн санаачлагаар "Даамчин сум-2022" удирдамжийг боловсруулан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэддээ уриалга хүргүүлж байна.
Та бүхнийг дэмжиж хамтран ажиллахыг хүсье.