Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, урамшуулах зорилгоор шинэ үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ

2020-01-08

Монгол Улс Ардчиллын замыг сонгож шинэ Үндсэн хуулиа баталсны 28 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хамтран суманд зохиох ажлын удирдамж баталлаа. Үүнд:
1. Иргэд, төрийн албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн сургачдын дунд эрх зүйн олимпиад
2. Хүчит бөхийн барилдаан
3. Шинэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар иргэдэд сургалт, сурталчилгаа хийх ажил зохион байгуулагдана.
Үндсэн хуулийн төслийг хэвлэлд нийтлэн бүх ард түмнээр хоёр удаа хэлэлцүүлсний дараа Улсын бага хурлаар дөрвөн удаа хэлэлцүүлжээ.Эцэст нь хууль тогтоох дээд байгууллага АИХ-ын хуралдаанаар 75 хоног хэлэлцэн батлав. АИХ-ын 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн  хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимэд нэг бүрчлэн уншиж сонсгон, мөн өдрийн 11.35 цагт баталсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна.

2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын санал асуулга

санал өгсөн: 0