Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2018-09-17

   Улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 81 дэх жилийг тохиолдуулан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дараах ажил арга хэмжээ зохион байгууллаа.
- Ерөнхий боловсролын сургуулийн 6-9-р ангийн 82 сурагчдад "Улс төрийн хэлмэгдүүлэлт түүний хор уршиг, цагаатгалын ач холбогдол" сэдвээр ЕБС-ийн түүх, газарзүйн багш Ц.Галпүрэв 1 цагийн лекц уншиж, сурагчидтай ярилцлага хийв.
- ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд мэдлэг сорих "АХА" тэмцээн зохион байгуулж 9а ангийн сурагч Ч.Ууганбаяр түрүүлж, 6а ангийн сурагч Т.Амаржаргал дэд байр эзэлж сумын ИТХ-ын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
- Иргэдэд зориулсан хэлмэгдүүлэлт, цагаатгалтай холбоотой хууль эрх зүйн мэдээлэл бэлтгэж turgen.uvs.khural.mn сайтад байршууллаа.

2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын санал асуулга

санал өгсөн: 0