Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Хэлмэгдүүлэлт, цагаатгалын талаарх хууль, эрх зүйн орчин

2018-09-10

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс нь Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд болон үр хүүхдүүд нь нөхөх олговор олгох, хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршиг бусад үр дагаврыг арилгах хуульд заасан чиг үүргийнхээ дагуу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Дээрх хууль анх 1998 онд батлагдсанаас хойш өдгөө 20 жил болжээ. Энэ хугацаанд хэлмэгдэгчдийг цагаатгуулах, нөхөх олговор нэхэмжлэх хугацааг Улсын Их Хурлаас 2000, 2002, 2006, 2009, 2018 онд нийтдээ 5 удаа сунгаж байсан ба нийт 31229 иргэн цагаатгагдаж, 18000 орчим иргэн нөхөх олговор авсан байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор нөхөх олговор нэхэмжлэх хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгох эрх зүйн орчин бүрдсэн.

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан “ЦАГААН НОМ”-нд Түргэн сумаас нэр бүхий 103 хүнийг цагаатгасан. Үүнээс сумын хэмжээнд 37 хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн цагаатгалын нөхөн олговор авсан, үлдсэн 66 хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн нөхөн олговроо авч чадаагүй байна.

Хэлмэгдэгсдийн талаар болон нөхөн олговортой холбоотой мэдээллийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас авна уу.

ТҮРГЭН СУМЫН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

 

Холбоо барих:

Утас: 99262981

Мэйл хаяг: ariunbold@ khural.uv.gov.mn

2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын санал асуулга

санал өгсөн: 0