Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

"ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НЭГ ӨДӨР" үйл ажиллагаа амжилттай боллоо

2018-09-13

      2018.09.08-09-ны өдрүүдэд Монгол улсын их хурлын гишүүн, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарын хамтран зохион байгуулсан "Төлөөлөгчдийн нэг өдөр" сэдэвт арга хэмжээ сайхан болж өндөрлөлөө. Шат шатны төлөөлөл 2016-2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэдэд тайлагнаж мэдээлэл хүргэв.  
     Мөн сумын Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Жаргалант ирээдүй цэцэрлэг үйл ажиллагаагаа танилцуулж иргэдэд үйлчилгээ үзүүлж, мэдээлэл хүргэлээ.
     Уг арга хэмжээний үеэр Монгол улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар ерөнхий болвсролын сургуулийн математик, физикийн багш Д.Дамдинсүрэн, Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр Улсын сайн малчин Т.Энхтуул, аймгийн хурлын хүндэт өргөмжлөл, баярын бичгээр Н.Даваасамбуу, М.Бамтөнх, С.Соёлсүрэн нарын хүмүүс шагнагдлаа.

2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын санал асуулга

санал өгсөн: 0