Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурал болов

2018-08-25

2018.08.25 нд Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурал болж сумын ИТХ-ын дарга Г.Иштулга, засаг дарга Л.Буянжаргал нар оролцож цаг үеийн мэдээлэл хийж, дараах асуудал хэлэлцэж шийдвэр гаргалаа.
      1. Хуц ухна маллах малчин сонгох тухай асуудал хэлэлцэж малчин Э.Алтанхүү улиран сонгогдов.
      2. Багийн сангийн тухай асуудал хэлэлцэж сангийн бүрдүүлэлт дээр анхаарч ажиллахыг багийн засаг дарга, ИНХ-ын дарга нарт даалгав. Ямаагаар бүрдүүлсэн багийн сангийн малыг Баянхайрхан багаас сонгогдсон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Т.Энхтуул, С.Бямбаа нар өвөлжүүлж өгөхөөр амлалт авлаа.
      3. Сумын газар нутгийн хөгжлийн төлөвлөгөө хэлэлцэх тухай
н.Наран-Очир захиралтай "Вектор мэп" ХХКомпани өөрсдийн боловсруулсан "Сумын газар нутгийн хөгжлийн төлөвлөгөө"-г хэлэлцүүлж иргэдийн санал, хүсэлтийг авч ажиллалаа.
     Мөн сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2018 оны эхний 7 сарын байдлаар суманд гарсан гэмт хэрэг, зөрчлийн судалгаа хийж сумын нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гамт хэрэг, зөрчлийн талаар хуулийн гарын авлага тарааж, сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч З.Батзориг мэдээлэл хийв.

2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын санал асуулга

санал өгсөн: 0