Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар багт ажиллав

2014-07-28

2014 оны 7 дугаар сарын 18-21-ний өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 төлөөлөгч 7 баг болон хуваагдаж, тус сумын хөдөөний 5 баг, суурин 2 баг дээр ажиллажээ. Тэрбээр иргэдэд сумынхаа ИТХ-ын үйл ажиллагааг сурталчилахын зэрэгцээ, сумын Засаг даргын Тамгын газар, багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга нартай хамтран зохион байгуулдаг ажил болох дараа жилийн Орон нутгийн хөгжлийн сангаар хийх ажлын саналын хуудсыг 2014 оны эхний улиралд бүх айл өрхөд тараасан эсэхийг өрхөөр явж, биечлэн судалгаа хийв. Судалгаанд нийтдээ 635 өрх хамрагдсан байна. Үүнээс 621 өрхөд 2015 оны Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажил, үйлчилгээг иргэдээс асуух саналын хуудас хугацаандаа тараагдсан байна гэсэн дүн гарчээ.

2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын санал асуулга

санал өгсөн: 0