Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 17-р жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн босгон дээр сумын Баянхайрхан багийн иргэн Самтангийн Отгонбаяр “Монгол Улсын аварга малчин” хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн болсон билээ.
Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар аймаг, сумын удирдлагууд, зочид төлөөлөгчдийн хамтаар шагналыг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.