РАШААНТ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛОВ
Рашаант багийн иргэдийн нийтийн хурал 2018.02.08-нд багийн төв Бургастайд боллоо. Хуралд сумын ИТХ-ын дарга Г.Иштулга, Засаг дарга Л.Буянжаргал, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Цэцэгбал,Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга У.Ганзориг нар оролцож мэдээлэл хийж, аймаг сумын сайн малчны шагнал гардуулан өглөө. Мөн нийгмийн даатгалын алба, сумын дунд сургууль, соёлын төв, ойн ангиуд жилийн үйл ажиллагааны тайлан мэдээлэл хийлээ. - Аймгийн сайн малчнаар Э.Буянтөр, Тү.Болдоо
- Аймгийн алдарт уяачаар Б.Отгонбаяр
- Аймгийн ИТХ-ын өргөмжлөлөөр Н.Даваасамбуу
- Цэдэнбал тэмдгээр Б.Даваа, Б.Эрхэмбаяр
- Сумын сайн малчнаар Т.Бямбадорж, Э.Басан, О.Бат-Эрдэнэ
- Сумын алдарт уяачаар Б.Мандал
- Сумын мянгат малчин батламжаар н.Буянтогтох, Э.Буянтөр, Д.Давааням, Б.Дорж
- Улаан загалмайн нигүүлсэл тэмдгээр Н.Даваасамбуу, Т.Бямбадорж, Тү.Болдоо, Ц.Доржсэмбэ
- Багийн засаг даргын өргөмжлөлөөр Т.Батмөнх нар тус тус шагнагдлаа.
2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын санал асуулга
санал өгсөн: 0