Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

УВС АЙМГИЙН МВС ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН СУМ СУРТАЛЧЛАХ НЭВТҮҮЛЭГ ХИЙЛЭЭ

2018-02-03

2018 онд аймгийн МВС телевизтэй хамтран сум сурталчлах 10 нэвтрүүлэг хийхээр гэрээ байгуулан 2018.02.03-нд "Өвлийн найраг", "Үстэй цай", "Наараан суутан" нэвтрүүлэг хийлээ.

Өвлийн найраг нэвтрүүлэгт төсөвт байгууллагын ажилтан, албан хаагчид оролцож багуудын мэндчилгээ, мөсний шагай, олс таталт, сампин зангидаж авъяас, чадвараараа өрсөлдлөө.

Үстэй цай нэвтрүүлэгт Рашаант багийн өндөр настан С.Оюундэлгэр оролцож дөрвөдийн шаргал цай чанаж, өөрийн амьдралын түүх болон нутаг усны үүх түүх, өв соёл, ёс заншлын талаар сонирхолтой яриа өрнүүлэв.

Наараан суутан нэвтрүүлэгт Эрдэнэхайрхан багийн иргэн, удам дамжсан уран дархан Х.Мээлэй оролцож өвөг дээдсээсээ өвлөн авсан өөрийн дархны багаж хэрэгсэл, ур ухаан гарган хийсэн эд зүйлсээ танилцуулж, дархны түүх уламжлалын талаар сонирхолтой яриа дэлгэлээ.

 

2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын санал асуулга

санал өгсөн: 0