Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

"ДОХ-ЫН ЭСРЭГ АНХААРЛАА ХАНДУУЛАХ ӨДӨР"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

2017-12-07

Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг Дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг анхаарлаа хандуулах өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд 2017 онд “Би сэргийлж чадна, Харин та” уриан дор тэмдэглэж байна. 

Энэ өдөр ЭМГ УЗН-тэй хамтран ЕБС-иудын 8-12 дугаар ангийн сурагчдын дунд “Би сэргийлж чадна, Харин Та” дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа.Сурагчид БЗДХ, ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, чадвараараа өрсөлдөж, үе тэнгийнхэндээ  ДОХ-ын эсрэг анхаарлаа хандуулахыг уриаллаа.Дэвжээ тэмцээнд Эрдмийн далай цогцолбор сургуулийн “Сэтгэлгээ” баг Тэргүүн байр, Хүмүүнлэгийн  сургуулийн “Мөнхийн тэмүүлэл” баг Дэд байр, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 4-р сургуулийн “Сүлд” баг Гутгаар байранд тус тус шалгарч “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнагдав.

2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын санал асуулга

санал өгсөн: 0