2017.10.11-нд болсон "Сумын өмч хамгаалах байнгын зөвлөл"-ийн хурлаар байгууллагуудын өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг сайжруулах талаар хэлэлцэн, "Орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт" сэдэвт зөвлөгөө, мэдээлэл өгч, дараах чиглэлээр байгууллагын удирдлага болон өмч хамгаалах зөвлөлийн дарга нарт үүрэг даалгавар өглөө.
1. Аймгийн Орон нутгийн өмчийн газрын хяналтаар илэрсэн зөрчил дутагдлыг 2017 ондоо багтааж арилгах
2. Байгууллагын өмч хөрөнгийн тооллогыг тухай бүр хийж, тайлан мэдээ ирүүлэх, хөрөнгийн эзэмшил, ашиглалт хадгалалт, хамгаалалтыг сайжруулах
3. 2018 онд газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж санхүүгийн тайланд тусгах, үйл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээ хийгдэх ажилтай холбогдуулан сумын засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтран 2017 онд багтаан бэлтгэл ажлыг зохион байгуулж дуусгах.