Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

БАЯНХАЙРХАН, РАШААНТ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО

2017-08-28

       2017 оны 08 сарын 28, 29-ны өдөр сумын Баянхайрхан, Рашаант багийн иргэдийн нийтийн хурал боллоо. Хуралдаанд сумын ИТХ-ын дарга Г.Иштулга, сумын засаг даргын орлогч дарга Б.Гансүх, ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Ариунболд, ЗДТГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч С.Давааням, сумын Ногоон алт төслийн мэргэжилтэн Ж.Оюундэлгэр, Газар зохион байгуулагч Б.Золзаяа, ЗДТГ-ын Хууль эрх зүй сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн С.Сарангэрэл нар оролцон, цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийж, санал хүсэлтийг хүлээн авч, сонирхсон асуултад хариуллаа.
          Хурлаар багийн засаг даргын ажлын тайлан, цаг үеийн байдал, өвөлжилтийн талаар авах арга хэмжээний талаар малчдын хавар, зун намрын, нүүдэллэх хугацаа, багийн сантай болох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
     Мөн сумын ИТХ, ЗДТГ-аас "Монгол улсын үндсэн хуулинд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл"-ийн хэлэлцүүлэг зохион байгуулж иргэдийн санаа бодлыг сонсож, хуудсаар саналыг нь хүлээн авлаа.

2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын санал асуулга

санал өгсөн: 0