Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Гамшгийн хөтөлбөрийн хэлтсийн дарга н.Даваажав, Олон улсын Улаан Загалмай Нийгэмлэгийн ажилтнууд Увс аймагт ирж ажиллалаа. Ажиллах хугацаандаа Түргэн суманд тусламжид хамрагдсан 40 өрхийн төлөөлөл өндөр настан М.Сайнбилэг, Х.Уранбилэг нарын гэрт очиж тусламж эзэндээ ирсэн эсэхэд хяналт хийж ахуй амьдралтай нь танилцав.
Увс аймгийн УЗН-ийн дарга Дуламсүрэн, Түргэн сумын ИТХ-ын дарга Г.Иштулга, засаг дарга Л.Буянжаргал, сумын Улаан загалмайн анхан шатны хорооны нарийн бичгийн дарга О.Баярсүрэн нар хамтран ажиллав.