АНУ-ын элчин сайд хадагтай Женифер Зимдал Галт Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, "Мерси кор Монгол" олон улсын байгууллагаас хэрэгжүүлсэн LTS-2 төслийг санхүүжүүлэгч Америкийн нэгдсэн улсын Хөгжлийн агентлагийн захирал, Төслийн зохицуулагч, Монгол дахь захирал, бусад мэргажилтэн, албаны хүмүүсийн хамт Түргэн сумын Баянхайрхан багийн малчин Ч.Баянсангийнд зочилж "Гамшгийн эрсдлийг бууруулахад бэлэн байдлын төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах", "Цаг агаарын урьдчилсан мэдээллийг мэссеж үйлчилгээгээр хүлээн авах нь" төслийн үр дүнтэй танилцав. Сумын малчид, удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд оролцож LTS-2 төслийн талаар санал бодлоо илэрхийлэв.