2016-05-13
148
2016.05.13-ны 1600 цагт “Хүүхэд хамгааллын” сарын аяны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу албан байгууллагын Гэр бүлийн зөвлөлийн гишүүдтэй хамтран “Миний гэр бүл ” тэмцээнийг Соёлын төвд зохион байгууллаа. Гэр бүлийн зөвлөлийн гишүүдэд ЗДТГ-ын халамжийн ажилтан М.Бадамгарав, Иргэний танхимын ажилтан э.цэнд-Аюуш, Эрдэнэхайрхан багийн Засаг дарга Б.Гансүх, ЭМТ-ийн нийгмийн ажилтан Н.Батхүрэл, ЕБС-ийн нийгмийн ажилтан Ц.Лхагвасүрэн, сургуулийн эмч Я.Соёлмаа, Цэцэрлэгийн эрхлэгч Т.Туяа, цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш А.Баярмаа, Соёлын төвийн эрхлэгч Д.Алтанцэцэг нар хамтран 2016.05.15-ны өдрийн Олон Улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Миний гэр бүл” тэмцээнийг зохион байгуулж, нийт 5 баг оролцож 1-р байранд “5-н хуруу” баг, 2-р байранд “Шувуухай” баг, 3-р байранд “Бялзуухай” баг, тусгай байранд “Маамуу нааш ир” баг, “Унагалдай” баг тус тус эзлэж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.